Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг илтэд зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох маргаан үүсгэх зорилгоор сэтгүүлч Ч.Лодойсамбуу ҮХЦ-д хандлаа.
Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхдийн мөнгө, Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль хэрэгжихдээ хүний эрх эрх чөлөөг зөрчиж болзошгүй нөхцөл үүссэн учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал ҮХНӨ-ийг хийгээд ч нэмэргүй.
Улсын үндэс суурь нь Үндсэн хууль боловч хэрэгждэггүй. УИХ хуулиа зөрчөөд байвал ард иргэд хуулиа хэрэгжүүлэх боломжгүй болж байна.
ҮХЦ-д дараах асуудлаар хандаж байна.
- Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж өгөхөөр болсон. Хүүхдийн хуримтлалыг тэтгэмж болгосон. Хүүхэд бол хүүхэд. Хүнийг ажил төрөл, гар үүслээр ялгахгүй гэж заасан байдаг.
- Татварын ерөнхий хуулиар хуулиар 15 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний нууцад халдах, нэгжих боломж бүрдэж байна.
- Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулах бас нэг заалт нэмэгдсэн нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр. Орлогоо нотолж чадахгүй бол иргэнээ торгоно, нотлохыг шаарддаг нөхцөл бий болж байна.
Эдгээр хуулиудыг эргэн харж маргаан үүсгэн шийдвэрлэхийг бид ямар нэг шаардлага хүргүүлээгүй, эсэргүүцээгүй, тэмцээгүй. Өргөдөл гаргаж ҮХЦ-ээс гуйж байна. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Хөх тэнгэр Цэц хоёрын дунд ямар нэгэн хүч үйлчлээд байна" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв