Узбекистан улсад цаг агаар цочир хүйтэрсний улмаас нийгэм эдийн засагт түр зуурын шинжтэй хүндрэлүүд гарч байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлж байна.
Лхагва, пүрэв гарагт агаарын хэм -20 хүрснээс байгалийн хийн станцуудын үйл ажиллагаа доголджээ. Шахуургын даралт огцом унаснаас хэрэглэгчдэд очих хангамж тасалдсан байна. Төрийн байгууллага, тосоохон ААН-ийн халаалт доголдож, хөлдөх эрсдэл нүүрлэжээ.
Авто машины зориулалттай хийн түгээгүүрийн ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогссон байна.
Үйлдвэрлэлт, түгээлт доголдож, онц нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор тус улсын Эрчим хүчний яам ард иргэдэдээ хандаж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Узбекистанд өнөөдөр цаг агаар 22 градус хүйтэн байгаа нь бүс нутгийн хувьд үнэмлэхүй хүйтэн цаг агаар аж. a
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв