Хүүхдийн мөнгө үргэлжлүүлэн авах боломжтой эсэхийг иргэдийн гар утсанд мессежеер илгээж эхэлсэн байна.
2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлсэн.
Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Харин хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн ehalamj, Е-Моngolia систем, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөсөн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв