Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ.
Хөгжлийн банкыг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, нээлттэй сонсгол нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 06-10, гуравдугаар сарын 12-17-нд болох талаар мэдээлсэн. Уг нээлттэй сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулах аж.
Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-ын тогтоолоор байгуулагдсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалдаг. Тус байнгын хороо өнгөрсөн хугацаанд найман удаагийн ерөнхий хяналтын сонгол хийсэн.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана