Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын бүсэд аялал жуулчлалын оролцогч талуудын бүх мэдээллийг цахим платформд нэгтгэж, жуулчдад цахимаар захиалга өгч, төлбөр тооцоо хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Энэ талаар хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн амралтын өдөр болсон "Хөвсгөлд зочлох жил"-ийн нээлт дээр Хөвсгөл аймгийн удирдлага болон аялал жуулчлалын iTrip ХХК, Монголын Гастроном аялал жуулчлалын холбооны хооронд байгууллаа.
Хамтын ажиллагаа Хөвсгөл аймагт ирэх жуулчдад зориулан үндэсний хоолны цэсийг шинэчлэхээс эхэлж байна. Оролцогч талуудын бүх мэдээллийг аялал жуулчлалын тэргүүлэх платформ болох iTrip цахим талбарт нэгтгэх юм.
Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг цахимжуулах үйл ажиллагаа Хөвсгөл аймгаас эхэллээ.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-аар зарлаад буй. Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 онд аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны хүрээнд:
- аймгийн болон сумдын онцлогт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрөлжүүлэх,
- аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэх,
- гадаад, дотоод сурталчилгааг идэвхжүүлэхээр зорьж байна.
Тус аймаг ирэх 2 дугаар сард Цас-цааны баяр, 3 дугаар сард "Хөх сувд" мөсний баяр, 5 дугаар сард Даль цэцгийн баяр, 7 дугаар сард Сарлаг наадам, Монгол бөхийн баяр зэрэг эвэнт үйл ажиллагааг зохион байгуулах юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш