Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилийн эхний байдлаар 1413 цэцэрлэг, 859 ерөнхий боловсролын сургууль, 77 техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, 69 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна.
2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 746.4 мянга, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 38.0 мянга, их, дээд сургууль, коллежид 145.3 мянган хүүхэд, залуучууд суралцаж байна.
Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 266.0 мянга болж өмнөх оныхоос 75.0 мянга буюу 39.3 хувиар нэмэгдсэн нь өмнөх хичээлийн жилд ковид-19 цар тахлын улмаас 4-5 настай хүүхдийг үндсэн сургалтад хамруулж, 3 настай хүүхдийн хөгжлийг гэр бүлд түшиглэн зайны хэлбэрээр дэмжин ажилласантай холбоотой. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 1-р ангид 78.7 мянган хүүхэд шинээр элссэний 86.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байна.
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгт нийт 9.5 мянган үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 28 болж өмнөх оныхоос 6-гаар нэмэгджээ. Нэг багшид ногдох хүүхдийн тоо төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд 29, харин хувийн цэцэрлэгийн хувьд 26 байна. ЕБС-д 36.1 мянган багш ажиллаж байгаагийн 31.9 мянга буюу 88.3 хувь нь төрийн өмчийн, 4.2 мянга буюу 11.7 хувь нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байна. ЕБС-ийн нэг багшид ногдох суралцагчдын тоо 2022-2023 оны хичээлийн жилд 21 байгаа бөгөөд сургуулийн өмчийн хэлбэрээс хамааран ялгаатай байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Их, дээд сургууль, коллежид суралцагчид 3.7 мянгаар буурчээ
Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай