Энэ хичээлийн ЕБС-д 746.4 мянган сурагч суралцаж байгаагийн 382.0 мянга буюу 51.2 хувь нь бага ангид суралцаж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн бага ангийн бүлэг дүүргэлт хөдөө орон нутагт стандарт хэмжээнд байна. Харин нийслэлийн Налайх, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан, дүүрэгт бага ангийн бүлэг дүүргэлт 36-39 байгаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд (хуучин нэрээр), Сангийн сайдын хамтарч баталсан стандартад анги дүүргэлтийг бага ангид 30-35 хүүхэдтэй байхаар тогтоосноос давсан байна.
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд 38.0 мянга болж, өмнөх хичээлийн жилийнхээс 4.6 мянга буюу 10.7 хувиар буурчээ. Их, дээд сургууль, коллежид 145.3 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх хичээлийн жилийнхээс 3.7 мянгаар буурсан байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 112.5 мянга нь бакалаврын түвшний сургалтад хамрагдаж байна.
Их, дээд сургууль, коллежид суралцагчдыг суралцаж буй мэргэжлийн чиглэлээр авч үзвэл, 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд нийт суралцагчдын 28.2 хувь нь бизнес, удирдахуй, хууль, эрх зүйн чиглэлээр, 17.9 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр, 12.5 хувь нь инженер, үйлдвэрлэл, барилга угсралтын чиглэлээр, 12.4 хувь нь боловсролын чиглэлээр суралцаж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 75 мянгаар нэмэгджээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш