Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгөний олголтын хүрээнд тайлбар өглөө.
Тэрбээр "Хүүхдийн мөнгийг ямар зорилгоор хэрхэн олгож ирсэн бэ гэдэг дээр товч мэдээлэл өгье. Хүүхдийн мөнгийг анх 2009 онд 20 мянган төгрөгөөр зорилтот бүлэгт олгож эхэлсэн. Дараа нь 80 мянган төгрөг болгосон ба 2020 оны дөрөвдүгээр сар буюу Ковидын цаг үед өрхийн орлого унасантай холбогдуулж 1.1 сая хүүхдэд 100 мянган төгрөг болгон олгох болсон юм.
2023 оноос Халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөл хэмээн тусгасан. Тиймээс өндөр орлоготой 9 хувь нь хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, 91 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор болсон нь харьцангуй оновчтой хувь хэмжээ. Бодит байдлаас харахад, 30 хувь нь энэхүү мөнгийг хэрэглэлгүй банкинд шилжүүлж, 70 хувь нь хэрэглээндээ зарцуулдаг. Энэ удаагийн иргэдийн дунд үүссэн бухимдлын шалтгаан нь төр өөрт байгаа мэдээллийг ашигласантай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд өрхийн мэдээллийн сан дахь мэдээллээ шинэчлээгүй гэсэн үг.
Иймд цагаан сараас өмнө иргэд цахимаар болон биеэрээ ирж мэдээлэл шинэчлэх ажилд чармайлт гаргаж оролцох хэрэгтэй. Системд мэдээллийн алдаагүй өрх хүүхдийн мөнгөө өнөөдрөөс аваад эхэлнэ. Энэ сарын олголтоос хоцорсон өрхөд цагаан сарын баяртай холбоотойгоор хоёрдугаар сард нэгдүгээр сарынхыг нөхөж, гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөх бэлтгэл ажлыг Засгийн газраас хангаж байна" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв