Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ авах саналыг өнөөдөр 15.00 цагт хүргүүлсэн байна. Ингэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу, "шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэсэн үндэслэлээр цагдан хорих саналаа тусгажээ.
Иймд тус шүүхийн Ерөнхий шүүгч уг татгалзсан саналыг шийдвэхлэх хүртэлх хугацаанд яллагдагч Ц.Хуланд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг түр хойшлууллаа.
Эргэн сануулахад, Яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн шөнө ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон билээ. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон
Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д гомдол гаргалаа
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш