Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн үйл ажиллагааг өнөөдөр Монголын аялал жуулчлалын холбоо 6 дахь жилдээ хамтран зохион байгууллаа.
Энэхүү өдөр нь Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийн санаачилгаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой.
Энэ үеэр 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” Н.Алтантуяаг “Мөнгөн донор, “Хүндэт донор” Д.Солонго, О.Дашдэндэв нарыг “Хүрэл донор” цол тэмдгээр шагналаа. Мөн “Хүндэт донор” П.Буяндэлгэр, С.Галбадрах нар “Бахархал 50”, ”Бахархал 40” тэмдэг, цусны донор Ч.Сэмжаандондов, Д.Оюун-Эрдэнэ, Б.Ганболд нарт “Бахархал 30, 20,10" тэмдгийн эзэд болов.
Болзол хангасан доноруудад ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр баяр хүргэж, хамтран зохион байгуулагч Монголын аялал жуулчлалын холбоо гарын бэлэг, “СҮҮ” ХК, "Таван Богд" компани өөрийн бүтээгдэхүүний дээжээр урамшуулсан юм. Мөн тус өдөр цусаа өгч байгаа нийт доноруудад “TMB BRODERS” ХХК бүтээгдэхүүний дээж бурмаар бэлэг барив.
2022 оны 3 дугаар сарын статистик үзүүлэлтээр цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 1053 нэгж буюу 51 хувь, 2021 оны мөн үеийнхээс 827 нэгж буюу 36 хувиар өссөн үзүүлэлтэй. Хөдөлгөөнт хэлбэрээр цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 122 нэгж буюу 13 хувиар, 2021 оны мөн үеийнхээс 443 нэгж буюу 71 хувиар өссөн үзүүлэлтэй, Суурин хэлбэрийн цус цуглуулалт 2020 оны мөн үеийнхээс 931 нэгж буюу 82 хувиар, 2021 оны мөн үеийнхээс 384 нэгж буюу 23 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
2022 оны 3 сарын цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны мөн үеийнхээс 2310 нэгж буюу 36 хувиар, 2021 оны мөн үеийнхээс 1842 нэгж буюу 27 хувиар, эмнэлэгт олгосон цус, цусан бүтээдэхүүний хэмжээ 2020 оны мөн үеийнхээс 1428 нэгж буюу 29 хувиар буурсан, 2021 оны мөн үеийнхээс 2153 нэгж буюу 52 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо