"Нээлттэй Өмнөговь, хариуцлагатай татвар төлөгч" зөвлөгөөн, чуулга уулзалт өнөөдөр Корпрэйт Конвэйшн цэнтр-т болж байна. Чуулга уулзалтын нээлтийн үеэр Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж " Засаг захиргаа нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймгийн төсөвт ордог болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа. Хүн амын орлогын албан татвар аж ахуй нэгжийн оффис байрлаж байгаа сумандаа ордог болсон. Энэ хоёр татвар нийлж аймгийн төсөв, Өмнөговь аймгаас улсад төвлөрүүлэх орлого бүрдэж байгаа юм. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 145 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлсэн нь 21 аймгаасаа хол тэргүүлсэн үзүүлэлт боллоо" хэмээн хэллээ.
Мөн тэрбээр "Өмнөговь аймаг хот хөдөөгийн сэргэлтийг дэмжин ажиллах тал дээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Өмнөговь аймгийн хүн ам ч тасралтгүй өсч байна. 2012 онд 47 мянган хүн амтай байсан бол өнөөдөр 74 мянга орчим хүн амтай болжээ. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс төрийн алба хаагчдынхаа цалинг боломжтойг нь 100 хувь нэмсэн. "Нутгийн дэм" хөтөлбөрийн хүрээнд 4800 алба хаагчийнхаа цалинг нэмсэн. Үүнээс болж уул уурхайн компанид ажиллаж байсан эрүүл мэндийн салбарын ажилчид буцаад эрүүл мэндийнхээ салбарт ажиллах болсон сайн жишээ ч харагдаж байна. Гэвч бидэнд дахиад 60 сувилагчийн орон тоо сул байсаар байгаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан эрүүл мэндийн салбарт, мөн бусад салбарт Өмнөговь аймагт ажиллах хүсэлтэй байгаа иргэдийн урьж байна" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв