Монгол Улсын Засгийн газраас хүчтэй газар хөдөлж, олон хүний амь эрсэдсэн БНТУ болон Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.
БНТУ-д болсон гамшигт өртөгсдийг эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчийн баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа тус улсын ЭСЯ-нд хүргүүлээд байна.
Түүнчлэн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНТУ, Сири Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсаж байна хэмээгээд, Монгол Улс, БНТУ-ын гамшгийн эсрэг болон хамтын ажиллагааны байгууллагууд нягт хамтран ажиллаж ирсэн, энэ хүнд цаг үед БНТУ, Сири улсын ард түмэн, аюулд нэрвэгдсэн мянга мянган хүний алтан амийг аврахын төлөө харанхуй нуранги, эрсдэлт нөхцөл байдлын дунд амь өрсөн, цаг минуттай уралдан ажиллаж буй аврагчидтай зүрх сэтгэлээрээ хамт байгаагаа илэрхийлжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монголд зочлох жилийн хүрээнд визийн шаардлагаас иргэдийг нь чөлөөлж буй 34 орон
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
У.Хүрэлсүх: Сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай