Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Тэдний асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ. Бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулъя гээд хүсэтээ өгсөн нь одоохондоо бол сайн жишиг шиг л харагдаж байна. Одоо бусад нь ч гэсэн тэдний араас хүсэллтээ өгсөн нь дээр. Тэгж байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Авлигатай хийх тэмцэлээсээ алхам ч ухрахгүй” гэдэг үгэндээ хүрнэ.
УИХ-ын танхимд одоо нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн А.Апъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Н.Наранбаатар нар байгааг АТГ-аас зарлачихсан.
Дахиад ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 15-нд Хөгжлийн банкны асуудалтай холбоотой шүүх хурал болох гэж байна. Тухайн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа.
Ингээд одоогийн байдлаар нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор УИХ-ын 13 гишүүний нэр ил болчхоод байна. Эрхэм гишүүд бусдын боломжийг хулгайлсан шигээ одоо бусдыгаа дагаад хүсэлтээ өгөөд шалгуулсан нь дээр байх даа энэ удаа.
Б.Төгөлдөр
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш