Монгол Улсын агаарын тээврийн орлого буурсантай холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
Монгол Улсын агаарын орон зайгаар дамжин өнгөрч буй агаарын хөлгийн тоо 2020-2022 онд эрс буурсан нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болон олон улсад үүсээд буй дайны нөхцөл байдалтай шууд холбоотой.
Мөн ОХУ, Украины хооронд үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэн 2022 оны хоёрдугаар сараас эхлэн ихэнх улс орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авснаар, харилцан агаарын зайгаа ашиглуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Энэхүү агаарын зайн хоригоос шалтгаалан 2022 он болон 2023 оны нэгдүгээр сард Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй агаарын хөлгийн тоо 2019 оны үеэс даруй 80 гаруй хувь буурч зөвхөн БНХАУ болон Булангийн зарим орнуудын руу тогтмол нислэг үйлдэж байгаа болно.
Ийн нислэгийн тоо огцом буурсан нь Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай огтхон ч холбоогүй бөгөөд Иргэний нисэхийн үйл ажиллагаа тэр дундаа агаарын навигацийн үйлчилгээ нь орчин үеийн холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжид тулгуурласан, дэлхийн стандарт, түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлж байгаа нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хэд хэдэн шалгалтын дүн, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ын талархлаар илэрхийлэгдэж байгаа юм хэмээжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна