АНУ-д генийн хувьд хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан дэлхийн анхны өвчтөн мэс засал хийлгэснээс хоёр сарын дараа нас баржээ.
Уг мэс заслыг хийсэн Мэриленд муж улсын Их сургуулийн дэргэдэх анагаах ухааны төвийн цахим хуудсанд мэдээлснээр, зүрхний эдгэшгүй өвчтэй, генийн хувьд өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгасан анхны хүний хувиар түүхэнд бичигдсэн Дэвид Беннет гуравдугаар сарын 8-нд нас барсан байна.
57 настай байсан Беннетийн бие гуравдугаар сарын 8-наас хэд хоногийн өмнө муудаж эхэлжээ. Эмч нар түүний нас барсан шалтгааныг хэлээгүй байна. Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр, шилжүүлэн суулгасны дараа зүрх хэдэн долоо хоногийн турш хэвийн ажиллажээ.
Беннетт зүрхний хүнд өвчтэй байсан бөгөөд АНУ-ын шилжүүлэн суулгах хэд хэдэн томоохон төвүүд түүнд уламжлалт мэс засал хийхээс татгалзсан хариу өгсөн байна. Туршилтын энэхүү мэс засал нь амьдралынх нь сүүлчийн боломж байжээ. Эмч нар энэ оны нэгдүгээр сарын 7-нд түүнд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.
АНУ-ын Засгийн газрын мэдээллээр, одоогийн байдлаар тус улсад 110 мянга орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа бөгөөд жил бүр 6 мянга орчим өвчтөн мэс заслаа хүлээж чадалгүй нас бардаг байна. Ксенотрансплантаци нь олон мянган хүний амь насыг аврах боломжтой боловч шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм нь хүлээж авахгүй байх зэрэг өвчтөний хувьд үхэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй байдаг аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш