АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын захирагч Жеффри Ж.Мимс коллежийн нэгдүгээр курсын оюутан, сагсан бөмбөгийн Dayton Flyers багийн хамгаалагч Майк Шаражамц (Mike Sharavjamts) буюу Ш.Энхийн-Одод хүндэтгэл үзүүлэн, энэ баасан гарагийг хот даяараа "Монгол өдөр" болгож буйг зарлалаа.
Коллежийн сагсан бөмбөгийн багт анх удаа орж тоглож байгаа монгол тоглолгч гэдгээрээ тэр ихээхэн хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бөгөөд энэ улирлын бүх 25 тоглолтод оролцжээ. "Тэрээр зөвхөн Охайо мужид төдийгүй Америк даяар Монголыг сурталчилж, төлөөлөгч нь болж чадаж байна. Тэрээр маш амжилттай байгаа. Маш олон залуус түүнээс үлгэр дуурайлал авах болсон. Бүгд түүнийг дэмжиж байгаа" хэмээн Сан Франциско хотод суух Консул П.Баярмагнай дурджээ.
"Монголын өдөр"-өөр монгол соёл уламжлалыг таниулах хөтөлбөрүүд болохоос гадна олон зочид төлөөлөгчид ирэх гэнэ. CareSource хэмээх компаниас тус өдрийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа ба Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр хүрэлцэн ирэх аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо