Туркийн эрх баригчид ерөнхийлөгчийн сонгуулиа товлосон ёсоор тавдугаар сарын 14-нд явуулахаар төлөвлөж байна.
Энэ талаар тус улсын телевизийн “Habertürk” суваг эрх баригч "Ардын холбоо" эвсэл дэх эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Эрх баригч эвслийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тэргүүлдэг “Шударга ёс, хөгжлийн нам” болон “Үндэсний эв нэгдлийн нам” бүрдүүлдэг. Р.Эрдоган энэ долоо хоногт “Үндэсний эв нэгдлийн нам”-ын дарга Девлет Бахчелитэй уулзжээ.
Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг хойшлуулж болохгүй, тавдугаар сарын 14-нд явуулахыг шаардаж байгаа юм.
Тус улсын өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор эрх баригчид бүх нийтийн сонгуулийг хойшлуулж магадгүй гэж сөрөг хүчний хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ. Үндсэн хуульд нь зааснаар сонгуулийг зургаадугаар сарын 18-наас хэтрэхгүй явуулах ёстой аж.
Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Кахраманмараш мужид хоёрдугаар сарын 6-нд 7.7 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 цагийн зайтай болж, тус улсын 10 мужид асар их сүйрэл дагуулсан. Хүчтэй газар хөдлөлтийн дараах олон зуун чичирхийлэл хөрш зэргэлдээ орнуудад мэдрэгдэж, үүнээс Сири улс хамгийн их хохирол амссан.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 40.6 мянга давж, 108 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш