БНСУ-д эмчлүүлэх иргэдийн визийн нөхцөлийг хөнгөлөлттэй болгосон асуудлаар Засгийн газраас мэдээлэл өгөв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "БНСУ-ын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор тус улсад зорчих иргэд түүний асран хамгаалагч, доноруудын визийн нөхцөлийг нэн хөнгөлөлттэй болгох шийдвэрээ танилцуулсан. Тодруулбал, эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх гэрээгээ хийж, урьдчилгаа төлбөрөө хийсэн иргэдийг визгүйгээр нэвтрэх боломжийг БНСУ-ыг талаас нээнэ гэдгээ илэрхийлсэн.
Мульт/олон удаагийн/ визийг бизнесийн чиглэлээр явж байгаа иргэдэд олгодог. Эрүүл мэнд, гэрээгээр ажил эрхлэх зорилгоор зорчих зэргээр мульт визийн төрлийг олон болгохоор ярьсан.
БНСУ-ын тал болон Монголын ЭСЯ-наас ажиллах хүч хүрэлцэхгүй байгааг хэлж байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ консулын хоёр ажилтантай. Энэ хоёр ажилтан нь иргэдийн визийн хүсэлтийг нягтлаад зөвшөөрөл олгох нь удаашралтай явагддаг учраас визийн дарааллын хугацаа хол болоод байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээ Солонгосын тал мэдэгдсэн.
Монгол Улсаас БНСУ-д 53,000 иргэн ажиллаж, амьдарч байна. Солонгос дахь Монголын ЭСЯ-нд 17 хүн ажилладаг. Тиймээс Гадаад харилцааны сайдад бүтцийн өөрчлөлт хийж, ажиллах хүчийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт танилцуулах үүргийг өгсөн" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо