Монгол Улс 2025 он гэхэд цахилгаан автомашины хэрэглээг 30 хувьд хүргэж, цэнэглэх цэгийг нийслэлийн 67 зогсоолд байршуулна.
Агаарын бохирдлыг багасгах, эко хэрэглээг дэмжих үүднээс цахилгаан автомашин хэрэглэгчдэд машинаа шөнийн цагт цэнэглэвэл үнэгүй, авто зогсоолд төлбөргүй тавих, нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих зэрэг урамшуулал байж болох талаар ярилцаж байгааг БОАЖ-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Түүнчлэн, шахмал түлшний мидлингийг сольж, “Эрдэнэс Тавантолгой”-н баяжуулсан нүүрс ашигласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ирэх өвөл 40 хувиар багасгах боломжтойг АНДЭЗНК /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэмдэглэж байсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна