SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна


    Ж.Болд
     2022-04-20 07:54
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    УИХ-ын Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаанаар "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаарх мэдээлэл сонсов.

    Мэдээллийг “Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг танилцууллаа. Тэрбээр, “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг тавих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид 1 дүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон. Одоогийн байдлаар 1 дүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан. Тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар бөгөөд нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийнэ. 1 дүгээр шугамын трасс дагуу 15 буудалтай, 110 орчим га газарт бүтээн байгуулалт хийгдэнэ. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөсөн. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд газар чөлөөлөхөд 7.5 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 1 дүгээр шугамын трассыг 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг явж эхэлнэ. Туршилтын галт тэрэг зургаан сарын хугацаанд явуулаад 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр төлөвлөсөн. 1 дүгээр шугамын хөнгөн галт тэрэг ашиглалтад орсноор чиглэлийн дагуу түгжрэл 25 хувиар буурна” гэв.

    Улаанбаатар хотод бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн тоо 2010 онд 234 мянга байсан бол 2020 онд 616 мянга болж, гурав дахин нэмэгджээ. Хотын нийт өрхийн 72.2 хувь нь автомашин эзэмшиж, улсын нийт авто тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд авто замын сүлжээний хүчин чадал дөнгөж 19 хувиар нэмэгдсэн. Мөн замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг “зам дээр” өнгөрөөдөг байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам 1970 оноос 5.2 дахин, нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин нэмэгджээ. Нийслэлийн 2021 оны нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн суусан зорчигчийн тооны 15.6 хувь, буусан зорчигчийн 12.6 хувь, дамжин суусан зорчигчийн тооны 9.1 хувийг Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугамын трассын дагуу зорчсон зорчигчид эзэлж байгаа ажээ.

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Э.Батшугар, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар эдийн засаг болон нийгмийн үр өгөөжийг тооцсон эсэх, хөнгөн галт тэрэгний тасалбарын үнийг хэрхэн тогтоох, ойрын хугацаанд төлөвлөсөн ажлаа эхлүүлэхэд тулгарч буй асуудал, санхүүжилтээс үүдэх ханшийн эрсдэлээс сэргийлэх ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулав.

    Тулгуурт хөнгөн галт тэрэгний буудал болон зогсоолыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түрээс болон бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар төлөвлөсөн. Тасалбарын үнийг зайнаас хамаарсан буюу эхний таван буудал 700 төгрөг, нэмэлт буудал тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Эхлэлийн буудлаас эцсийн буудал хүртэлх тасалбарын үнэ 1200 төгрөг байна. Тасалбарын үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож байхаар урьдчилан тооцоолсон. Галт тэрэг тодорхой цагийн хуваарийн дагуу тогтмол явах бөгөөд нэг ээлжид талдаа 600 орчим зорчигч тээвэрлэх боломжтой аж. Нийт 15 буудлын 4 буудал нь газраар, 11 нь гүүрэн байна. Хөнгөн галт тэрэгний төсөлтэй хамт нийслэлийн тойрог замуудын төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2.5 жилийн хугацаанд багтаан 1 дүгээр шугамын ажлыг бүрэн хийж гүйцэтгэнэ. Энэ жил депоны барилга угсралт болон хөдлөх бүрэлдэхүүний захиалгаас ажлаа эхэлнэ. Санхүүжилтийн тодорхой хувийг гүйцэтгэгчтэй тохирохын тулд Засгийн газар өрийн баталгаа гаргах асуудал яригдана. Мөн эрчим хүчний хэрэглээнд ачаалал үүсгэх учраас Эрчим хүчний яамтай шийдлийн талаар ярилцаж байгааг албаныхан хариултдаа дурдлаа.

    Ингээд Түр хорооноос “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай” тогтоолыг гишүүдийн 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар болголоо.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Энэ сард оруулж ирэх 100 автобусны эхний ээлж нь Улаанбаатарт ирлээ

    2023-01-12 17:30

    Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ

    2022-03-31 17:49

    Буянт-Ухаа 2-ын орчимд ноцтой зам тээврийн осол гарлаа

    2022-04-15 10:21
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.