Буянт-Ухаа 2-ын хажууд өнөөдөр өглөө 08.30 цагийн орчимд дөрвөн авто машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал гурван Prius, нэг Land-200 мөргөлдсөн бөгөөд хүний амь эрсдээгүй талаар ТЦА-аас мэдээллээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс болсон байж болзошгүйг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна
М.Чингисхаан замын цагдаад шалгуулж байна
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш