SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    "Хоёрхон настай хүүхэд бүх зүйлээрээ хохирсон байхад бид яагаад ийм арчаагүй юм бэ"


    С.Мөнхбаатар
     2023-03-03 15:11
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар холбогдох иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

    "Шинжээчийн дүгнэлтүүдээр бага насны хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн нь тогтоогдоогүй" гэсэн мэдээллийг өчигдөр прокуророос өгсөн. Энэ асуудалтай холбогдуулан “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо дараах байр суурийг илэрхийлэв. 

    Тэрбээр "Бидний хувьд хуулийн байгууллагын шийдвэрийг хүлээж цаг хугацааг хамтдаа туулж байлаа. Энэ хэргийн талаар хоёр жилийн хугацаанд ярьсан. Миний хувьд “Хөөрхөн дэлхий” ТББ-ыг 2007 онд байгуулаад, түүнээс хойш хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайн ээж, охин хоёрт туслахаар явж байх хугацаанд олон төрлийн дарамт шахалт ирж байна. Гэсэн хэдий ч би ухрахгүй. 

    Хоёр настай хүүхдийн чадан ядан ярьж байгаа хэргийн нотолгоо болсон яриа, бие дээр гарсан өөрчлөлт, сэтгэл санааны хямралтай холбоотой нотлох баримтуудыг авчирсан. Охины үс нь халзрах зэрэг өөрчлөлт гарч байна.

    Ээжийн болон охины сэтгэл санаа амаргүй байгаа. Бид цаг хугацаа их алдсан. Охины биед шарх, идээт үрэвсэл маш ихээр гарч байна. Хоёрхон настай үрд ийм зүйл тохиолдох уу? Болж өнгөрсөн асуудлыг хүүхэд тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үе үе бодол санаанд нь орж ирэх үед ээждээ ярьдаг. Ярих үед нь ээж нь заримдаа бичлэг хийж амжина. Заримдаа амжихгүй. Хийсэн бичлэгийг хүртэл бид зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан. 

    Сүүлдээ ээж нь өөрөө сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай болж, хэрэгт сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаа хүмүүс буруутан болж байна. Яагаад ийм өрөвдөлтэй нийгмийг бид хамтдаа бий болгоод байна вэ. Хоёрхон настай хүүхэд бие сэтгэл, эрүүл мэнд, бүх зүйлээрээ хохирчхоод байхад бид нар яагаад ийм арчаагүй байгаа юм бэ? Хэрэг дээр анх ажиллаж байсан Хишигмаа эмчийн дүгнэлтийг прокурорууд авч үзэж танилцаад, хүн гэдэг талаас нь хандаж болохгүй байна уу. 

    Хүчирхийллийн хэрэг далд хэлбэрт үйлдэгддэг. Биднээс ямар нотлох барит хүсээд байгаа юм бэ. Анхны эмчийн дүгнэлт, хүүхдийн ярьж байгаа зүйл яагаад нотлох баримт биш юм бэ. Хууль сахиулах байгууллагууд яг юуны төлөө ажиллаж байна вэ? Эрхээ хамгаалуулах ёстой үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй тийм л арчаагүй байна" хэмээв. 

    "Өргөө амаржих газрын эмч нар дүгнэлтээ яагаад өөрчилсөн юм бэ"

    Эмч нарын хариуцлагын асуудлаар "Өргөө амаржих газрын хоёр эмч дүгнэлтээ урагдалтай байна гэж гаргасан мөртлөө яагаад хоёр сарын дараа өөрчилсөн юм бэ. Энэ бүхний ард юу яваад байна вэ гэдэг хариуг хамтдаа олохыг хүсэж байна. 

    Миний утас руу хүмүүс ойр ойрхон залгаад наад хэрэг чинь 500 сая төгрөгөөс наашгүй гэж хэлдэг. Яг юу хэлээд байгааг нь би ойлгохгүй байна. Намайг энэ хэргээс гаргахыг хүсэж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд энэ хэргийг дундаас нь орхих ямар ч бодолгүй байгаа" гэсэн юм. 

    Түүнчлэн "Хүчирхийллийн хэрэг дээр ямар нэгэн зам мөр бий болгож, хүүхдийнхээ эрхийг хамгаалж үлдэхгүй бол энэ бүхэн хар толбо болж үлдэнэ. Ирээдүйд яаж ч амаа бариад нэмэргүй болно. Тиймээс бид зоригтой байна. 

    Ээжийнх нь хувьд энэ хэргийг үйлдсэн гэж байгаа залуутай эд хөрөнгийн маргаан үүсгэж, нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Хоёр жилийн хугацаанд энэ хэргийн ард гарахын тулд бүх зүйлээ шавхаж байгаа. Ээж нь ажил хийхгүй, хоёр бяцхан үрийн хэрэглээ гээд шаардлагатай зүйл их бий. Тэр бүхнийг би хувиасаа шийдэж байгаа. Түүнээс биш аав нь огт оролцоогүй. Эд хөрөнгийн маргаан байгаа юм бол ил гаргаад ирээч. 

    Охины ээж нь арьс цайрах өвчин тусаад залуу нас, эрүүл мэндээрээ хохирч байна" гэдгийг хэлэв.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.