Засгийн газраас байгуулсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг бататгах үүднээс холбогдох хуулийг УИХ-ын хаврын чуулганаар ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ.
Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж ажиллахаар болсон байна. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Шүгэл” ажиллагааг албан ёсоор өнөөдрөөс эхлүүлж байна. Эхний ээлжинд Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авна. Эхний удаагийн мэдээлэл хүлээн авах ажлыг маргааш тус төвд 9-12 цагийн хооронд зохион байгуулахаар болсон. Энэ үеэр иргэд утсаар болон биечлэн ирж мэдээллээ өгөх боломжтой. Авлигатай тэмцэх цогц ажиллагаанд иргэдийн дэмжлэг тун чухал. Иймд ажлын хэсгийн гишүүдтэй манай иргэд хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.
Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Учир нь манай улс Авлигын төсөөллийн индексээрээ 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдээд буй. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй таван Ш үйл ажиллагааны нэг гол чиглэл нь “Шүгэл” ажиллагаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна