Монголын жүдочид Гүржид явагдаж буй Тбилисийн Их дуулга тэмцээнд оролцож байна. Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд зодоглосон Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Гүрж, Израйл, Итали, Украйны бөхчүүдийг ялснаар ийнхүү шигшээ барилдаанд Киргызстаны Айбек Уулутай зодоглосон юм. Гэлээ ч барилдаан эхлээд удалгүй Айбек Уулу нааж итэх мэхээр Ё.Басхүүг цэвэр ялав. Ё.Басхүү хамгийн сүүлд, өнгөрсөн оны 12-р сард Токиогийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд зодоглосон Ганбаатарын Наранцэцэг Италийн тамирчин Миланиг ялж, хүрэл медаль хүртлээ. Г.Наранцэцэг Франц, Испаний бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Сербийн тамирчинд ялагдсан юм. Улмаар дагах барилдаандаа Израйлын бөхийг цэвэр ялж, медалийн төлөө Миланиг давсан билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно
М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд