Монгол Улсаас Хятад руу зорчих иргэдийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлэхээр болсон. Гэвч иргэд мэдээлэл хангалтгүйгээс ихэвчлэн PCR өгч очиж байгаа аж.
Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-наас нээсэн. Иргэд хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, "сөрөг" гэсэн хариу гарсан байх шаардлагатай байв. Харин Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулсан. Тэгвэл энэ зохицуулалтад өөрчлөлт оруулжээ.
Иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөхөөр 2023 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдээс РCR шинжилгээний хариу шаардахгүй болсон юм.
Харин иргэд түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн байх шаардлагатай аж. Мөн Хятадад зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө Wechat-аар QR код уншуулан эсвэл доорх хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна.
Ингэснээр Хятад улсын хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх аж.
Wechat-аар QR код уншуулж болохгүй тохиолдолд https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, мэдүүлэг бөглөхийг зөвлөж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Замын-Үүд-Эрээний авто замын боомт нээгдэж байгаатай холбогдуулан зөвлөмж гарчээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш