Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдрах, сурах хүсэл сонирхолтой монгол иргэд их бий. Мөн сүүлийн үед гарч буй зарим мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын виз гаргаж өгнө гэх залилан ихэссэн байна. Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргаад буй. Тус мэдэгдэлд, Монголд хууль бусаар виз зуучлагчид өмнөд Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш мөнгө авч залилах хэрэг маш их гарч байна.
Ингэхдээ виз богино хугацаанд гаргаж өгөх учир ЭСЯ-ны ажилтнуудад ч мөнгө өг гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байгаа мэдээллүүд ирэх боллоо.
БНСУ-ын Монгол Улс дахь ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүдийн хэнээс ч мөнгө авсан хэрэг гараагүй болно. Мөн ЭСЯ ямар ч визний хураамж авдаггүй бөгөөд шаарддаггүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс худал мэдээлэлд итгэж цаг хугацаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна гэжээ.
Тус улс руу зорчих визийн мэдүүлгийг зөвхөн дараах 10 төвд авч байгаа аж. Тус төвүүдэд үйлчилгээний хураамж авдаг бөгөөд өөр нэмэлт зардал огт шаарддаггүй байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо