УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс өнөөдөр сэтгүүлчид УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн товыг хэдийгээр товлож буй талаар тодруулсан юм.
Тэрбээр энэ тухайд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш буюу нөхцөл байдал үүссэнээс 50 хоногийн дотор сонгуулийг зохион байгуулна хэмээсэн. Одоогоор УИХ тов тогтоогоогүй байна. УИХ тавь хоногийн дотор товыг тогтоох ёстой” гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаас эцэслэн баталсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтийг хэлэлцсэн нь энэ юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно