ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд маш амжилттай ажиллаж буйг онцоллоо.
Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн байдлаар, Монгол Улсын Гашуунсухайт боомтоор түүхэнд анх удаа хамгийн их нүүрс хилээр гаргасан өдөр болсон байна. Өөрөөр хэлбэл, 260 мянган тонн нүүрс хилээр гаргасан аж.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилж байх үед тус боомтоор өдөрт 160 мянган тонн нүүрс хилээр гаргадаг байсан. Тухайн үед 600-700 автомашин тээвэр хийдэг байсан бол одоо 800-900 машин тээвэрт явааг ЗГХЭГ-ын дарга хэллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо