Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн шинэчлэлийн хүрээнд ТУЗ-ийн 270 гишүүний тоог 43 болгон цөөрүүлжээ.
Үүнд, "Эрдэнэс Монгол" -11
"Эрдэнэс Тавантолгой" -9
"Багануур" -11
"Шивээ-Овоо" -9
"Эрдэнэс ассет менежмент" -3 тооны ТУЗ-ийн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн ТУЗ-ийн 270 гишүүний нэг жилийн зардал 2 орчим тэрбум төгрөг байсан бол 0.5 тэрбум төгрөг болгож бууруулжээ. Нэг ёсондоо ТУЗ-ийн гишүүдэд зарцуулдаг байсан нийт зардлын 75 хувийг хэмнэх бололцоотой болсон байна.
Дээр нэр дурьдсан компаниудад ТУЗ-ийн гишүүдийг ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарсан шийдвэр гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв