Сумын цэцэрлэгийн эрхлэгч иргэн Б.Ч нь өөрийн цахим сүлжээн дэх хуудсаар “Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ... Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа” гэх агуулга бүхий мэдээллийг цацжээ.
Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй, төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн гэж ажил олгогчоос түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь:
Шүүхээс Б.Ч нь иргэн хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ сахих үүрэгтэй.
Дээрх тохиолдолд, төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэхээргүй байна. Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоох эрхгүй, Б.Ч-ийн өөрийн цахим хаяг дээр бичсэн нийтлэл нь үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй, төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл хийгээгүй гэж шүүхээс дүгнэв.
Иймд Б.Ч-гийн өөрийн цахим хаягт нийтэлсэн сэтгэгдэлд сумын Засаг даргаас хяналт тавьж, сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хэмээн шүүх шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үзэх бол энд дарна уу.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
У.Хулан: Сошиал маркетингийг нэг үгээр тодорхойл гэвэл “Хурд” л гэж хэлнэ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв