Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөө өглөө АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдав.
11 кг хасч жиндээ орсон "Чингис хаан" хочит Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 59 кг-ын жинд хашир туршлагатай мексик өрсөлдөгчтэйгээ 8 үе тулалдаж, шүүгчийн саналаар мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа байгуулж аваргын бүс гардсан нь энэ. Гурван шүүгч бүгд 80-72, 78-74, 78-74 оноогоор Э.Цэндбаатарт ялалт өгчээ. Ийнхүү манай боксчин мэргэжилд нийт 6 тулаан хийж, 6 ялсан, тэр бүү хэл, 3 удаа хүнд цохилтоор ялсан гэсэн үзүүлэлттэй болоод байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд
Азийн аваргаас П.Орхон мөнгө, Б.Болортуяа, Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ