МУГТ, сагсан бөмбөгч Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-н сонгон шалгаруулалтад тэнцжээ. Түүнийг одоогоор гурван ч баг сонирхож, бэлтгэл дээрээ ирэхийг урьсан байна.
NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ мөрөөдлийг гүйцээх хүсэлтэй Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгч, эргэлт буцалтгүйгээр урагшлах шийдвэр гаргасан билээ.
Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн юм.
NBA-ийн 2023 оны драфт зургаадугаар сарын 22-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийн сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийж, зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ.
Тэгвэл “Юта Жазз” багийн зүгээс Ш.Энхийн-Одыг бэлтгэлд урьж, ямар нөөц бололцоотой, давуу болон сул тал нь юу болохыг өөрсдийн нүдээр харахыг хүсчээ.
Энэ улиралд Плей-оффд шалгарч чадаагүй “Юта Жазз” багт 2023 оны драфтын нэгдүгээр тойргийн гурван сонголт бий.
Харин NBA-ийн талаар бичдэг сэтгүүлчид Майк Шаравжамцыг хоёрдугаар тойргийн сонголт болоход гайхах зүйлгүй гэж бичиж буй. Магадгүй Майк бэлтгэл дээр Жаззын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг гайхшируулж чадвал нэгдүгээр тойргийн сонголт болохыг үгүйсгэхгүй.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ш.Энхийн-Од NBA-ийн драфтад нэрээ өгчээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай