УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Энэ бол арга ядсан арга. Богино хугацаанд ашиг тусаа өгч магадгүй. Гэхдээ урт хугацаанд явцгүй. Олон жил хуримтлагдсан зүйл одоо гарч байна.
Энэ хуулийн нэрийг Олон улсын хямралт байдал гэсэн байна. Хямрал байгаа үгүйг мэдэхгүй байна. Хэрэв хямрал байгаа бол боломж гэж харах ёстой.
Газрын тосыг Энэтхэг улс 65 ам.доллароор ОХУ-аас авч чадаад байна. Рупигээр тооцоод. Манайх яагаад ингэж чаддаггүй юм. ОХУ олон оронд нийлүүлж чадахгүй л байгаа шүү дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Д.Ганбат гишүүнийг танкчин гэж ойлгодог. Улаан цайм дайн болоод амаргүй нөхцөл байдалтай байхад танкчин хүн ийм дүгнэлттэй байна гэдэг.
17.5 хувийн эдийн засагтай байхад та нар нэг жилийн дотор 0 хувь болгосон шүү дээ. Бонд босгосон нь сайдуудтайгаа бүгд нийлээд хуваагаад авчихсан. Тэр өрийг чинь төлөх гээд балраад явж байна.
Та хэд энэ улс орныг дуусгасан юм билээ. Энэ үед та хэд засаглаж байсан бол юу болох бол гэж бодохоос айдас төрдөг шүү танкчин ах минь.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та нарын ихэнх нь мөргөлдөөн гэж яриад байгаа. Тэгэхээр дайн биш мөргөлдөөн л гэж ойлгоод байгаа.
Энэ оруулж ирсэн бодлогоо үр дүнтэй гэж үзэж байна уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Одоо их зөв ярьж эхэлж байна. Тийм ээ. Үүнийг бид хямралт байдал гэж тодорхойлж байгаа. Бид түдгэлзсэн санал өгөөд, төвийг сахих байр суурин дээр байгаа.
Та өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулийн төслийг богино хугацаанд л үр дүнгээ өгнө гэж хэллээ. Шулуухан хэлэхэд бид богино хугацаанд, өнөөдөр үр дүнгээ өгөх нь чухал гэж үзэж байгаа.
2 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо