УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, парламентын дэргэдэх судалгаа сургалтын хүрээлэнд нэгтгэх тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-ын чуулганаар эцэслэн батлах гэж буй Хууль зүйн байнгын хороо дэмжсэн энэхүү тогтоолын төслийг УИХ-ын хэн гэдэг гишүүн санаачилсныг мэдэхгүй. Засгийн газар санаачлаагүй. УИХ-аар хэн ч санаачилж УИХ-д өргөн мэдүүлээгүй шийдвэр гардаг байж таарахгүй. Энэ бол хуулийн хулгай мөн” гэж байр сууриа илэрхийлжээ.
Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Монголын хуульчдын холбооноос УИХ-ын гишүүдэд хандан дэмжихгүй байх талаар мэдэгдэл гаргажээ.
Мөн энэ талаар хуульч Б.Гүнбилэг "Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байгаа гэнэ. Маш харамсалтай. Үнэхээр ядарсан арга. Итгэж байсан зүйлс аажмаар биш огцом нурж байна. Уг нь бол ХЗҮХ-нг парламентын судалгааны төвд биш. Төвийг хүрээлэнд нэгтгэвэл ОУГ зөрчихгүй юм. УИХ-ын харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн болно. Яамнаас их хурал руу очиж статус дээшилж байгаа гэсэн үг" гэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш