УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.04/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “УИХ-д маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирэх нь. УИХ 152 гишүүнтэй болох нь. Өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш би Ховд аймагт 60 гаруй удаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх үеэр “УИХ-ын гишүүдийн тоог 98-ээс хэтрүүлж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо нь сонгогчийн санал гээгддэггүй сайн тогтолцоо юм” гэдгийг хэлж явсан. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр 152 гишүүнтэй болох нь. Ард түмэн бол 152 гишүүнтэй болохыг дэмжихгүй байгаа. Одоогийн 76 гишүүнээ яая гэж байж, 152 гишүүнтэй болно гэвэл 100 ямаанд 60 ухна тавина гэгч болно” гэж шүүмжилдэг.
Ирэх Даваа гаригаас гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө сонгогчиддоо танилцуулах нь. Энэ үер иргэд, сонгогчид байр сууриа маш тодорхой хэлэх хэрэгтэй” гэсэн юм.
Үүний дараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Амарбаясгалан: УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 152 гишүүн сонгох нь оновчтой