УИХ-ын чуулганы энэ сарын 4-ний буюу өчигдрийн хуралдаанаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг сонгожээ.
Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд хийсэн танилцуулгадаа, "Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байхаар зааснаас тэдгээрийн дөрвийг Засгийн газраас нэр дэвшүүлэхээр заасан. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 4 гишүүнээс хоёр орон тоо гарсан учир сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан. Уг зөвлөлд нэр дэвшихээр 9 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээр ”Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монголын үндэсний маркетингийн холбооноос нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нарыг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж байна" гэв.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж баталсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно