Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдтэй уулздаг билээ. Эдгээр уулзалтын үеэр 14-р сургуулийн дэргэд байрлах "Шунхлай" шатахуун түгээх станцтай холбоотой санал хүсэлт ихээр ирдэг байна. Тиймээс дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар газар дээр нь ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Шунхлай" компани бол үндэсний хэмжээний том компани. Тэр ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж заавал сургуулийн хажууд колонкоо байлгахгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Магадгүй одоогийн энэ газрыг өөр газраар сольж, оронд нь Баянзүрх дүүрэгт тулгамдсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа" талаар хэлэв.
Харин "Шунхлай" ШТС-ын зүгээс Засаг даргын тавьсан санал хүсэлтийг холбогдох захирал удирдлагууддаа танилцуулж, эргээд хариу хүргүүлнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай