Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын нисэх зурваст буух гэж байсан Онцгой байдлын албаны нисдэг тэрэг унаж осолдсон тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Б.Ариунбуянгаас дараах зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, "ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Cabri-G2 загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт 4 удаагийн нислэг үйлддэг. Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан. Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо