SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна


    С.Мөнхбаатар
     2023-03-09 11:00
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    “Би эх дэлхийгээ харж байна. Ямар үзэсгэлэнтэй байна гээч”

             1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09.07 цагт Байконурын / Казахстаны нутаг дээр байдаг/ сансрын буудлаас дэлхийн анхны сансрын нисэгч “Восток-1” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Дэлхийн анхны сансрын нисэгч дэлхийг тойрог замаар нэг удаа тойрч Саратов мужийн Смеловка / Оросын Европын талын Зүүн –Өмнөд хэсэг /тосгоны орчим буужээ. Дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтний түүхэн дэх анхны нислэгийг үйлдсэн нь энэ юм. Энэ өдрөөс хойш 54 жил өнгөрчээ.Туршин нисэх хорооны нисэгч Юрий Гагарин сансарт 108 минутын нислэг хийсэн нь түүний амьдралыг эрс өөрчилсөн юм. Тэрээр энэ нэг цаг гаруйн хугацаанд дэлхийн хамгийн алдартай хүн болж хувирсан юм.

    Юрий Гагарин 1959 онд сансрын нисэгчдийн бүлэгт орох өргөдөл илгээснээр энэ түүх эхэлсэн юм. Эцэг эх нь хамтралын ажилчид байсан Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг.

           Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ.

         Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. Гагарин энэ клубыг төгсөхдөө шилдгийн шилдэг нь байж, Як-18 онгоцоор анх удаа бие даасан нислэг хийсэн юм.

          Тэрээр сургуулиа төгсөөд Хойд флотын туршин нисэх дивизийн 169 дүгээр туршин нисэх хороонд хоёр жил алба хаажээ. 1957 онд тэрээр 23 настайдаа сувилагчийн ангийн оюутан Валятай гэр бүлж болжээ. 1959 онд Гагарин нийтдээ 265 цагийн нислэг хийсэн байлаа. Удалгүй ЗХУ сансарт анх удаа хүн нисгэх хөтөлбөр дээр ажиллан хүмүүсээ бүртгэх ажлыг хийж байгааг мэдсэн Юрий Гагарин 1959 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлэх өргөдөл өгсөн нь түүний амьдралын эргэлтийн үе болсон юм.

          Сансрын нисэгчдийг сонгон шалгаруулах болон бэлтгэх ажлыг ЗХУ-ын Зэвсэгт хүчнийхэнд даалгажээ. Эмнэлгийн шалгаруулалтыг Нисэхийн Цэргийн эмнэлгийн Цэргийн шинжлэх ухааны-шинжилгээ судалгааны төвийн хэсэг мэргэжилтнүүд явуулж байв. Сансрын нисэгчид 35 хүртэлх насны 175 см хүртэлх өндөртэй, 75 кг биеийн жинтэй сөнөөгч онгоцны нисэгч нарын дундаас сонгож байсан аж. Эхний удаа 20 хүн сонгосны дотор Юрий Гагарин байлаа. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байдаг

    Түүнчлэн сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий шалгарч байжээ.Гагариныг өргөдөл өгснөөс ердөө долоо хоногийн дараа түүнийг Эрдэм шинжилгээ судалгааны нисэхийн эмнэлэгт эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулахаар Москва руу дуудав. Хойтон жилийнх нь эхээр дахин эмнэлгийн комиссоор оруулж ахлах дэслэгч Гагариныг сансарт нисэхэд тохирно гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ингээд 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны товлосон өдөр болоход Гагарин Восток хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ

    1969 онд анхны Аполлон хөлөг саран дээр газардаж Нэйл Армстронг саран дээр анх хөл тавьж, Гагарины амжилтыг эвдсэн байдаг. Саран дээр газардаж, туг зоож байгаа зураг ч байдаг. Үүнээс ялгаатай нь Гагарины хувьд аудио бичлэг тун ч ач холбогдолтой байсан гэдэг.

    Нислэгийн үеэр тэрээр холбоогоо тасраахгүйг хичээж, өөрийн нүдээр үзэж байгаа бүхнээ цаг алдалгүй дүрслэн хэлж байсан аж. Тэрээр “Би нисч чаддаг Петер Пэн шиг сансрын аялагч байсан бол” гэхчлэн ярьж байжээ. Мөн тэрээр “Цонхоор эх дэлхийгээ харж байна. Цас, ой мод, газрын гадаргуу. Өөр юу нэмж хэлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч, би одоо дэлхийг харж байна. Ямар үзэсгэлэнтэй гээч” хэмээн дуу алдаж байсан гэдэг.

    Түүнийг амьд эргэн ирж чадахгүй гэх таамаг олны дунд, тэр дундаа Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байсан гэдэг. Тиймдээ ч түүнийг сансарт нисч байх хооронд ахмад цолыг нь хошууч болгон ахиулсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан аж. Учир нь, Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байсан аж. Гэхдээ Гагарин эх дэлхийдээ эргэн ирж, алдар хүндийн эзэн болсон юм.

    Ийнхүү дэлхийгээс анх удаа сансарт аялсан түүнийг ЗХУ төдийгүй дэлхий дахинд баярын жагсаал хийн угтаж авсан юм. Баярын парадын үеэр ЗХУ-ын удирдагч Никита Хрущевтай уулзаж, Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байв. Гэвч Хрущевыг халсны дараа телевизүүд Гагарины Хрущевтэй хамт байгаа хэсгийг хасч, хожим ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Леонид Брежневтэй гар барьж, мэндчилж байгаа хэсгийг олон нийтэд цацсан байдаг.

    Түүнчлэн сансарт анх ниссэн хүнийг угтан авах баярын парадад Ю.Цэдэнбал дарга оролцсон байдаг. 

    1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Гагарин хамтран нисэгч, ЗХУ-ын баатар Серёгинтай хамт Чкаловский нисэх буудлаас Щелково чиглэн нислээ. Нислэгийн үеэр үзэгдэх орчин хэвийн байв. Нислэгийн бүсэд даалгавар биелүүлэх хугацаа 20 гаруй минут болох байсан ч хөөрснөөсөө хойш дөрөвхөн минутын дараа Гагарин даалгавар дууссаныг газарт мэдэгдэн, эргэн бааздаа ирэх зөвшөөрөл хүсчээ. Тэрээр “Нислэгийнхээ хөтөлбөрийг биелүүллээ. Нисэх онгоцны буудалд буцахыг зөвшөөрнө үү” гэжээ. Энэ нь дэлхийд сонсогдсон Гагарины сүүлчийн үгнүүд болжээ. Гагарины нисэх онгоцны хачин хөдөлгөөн радарын дэлгэцнээ тусгагдсан байдаг аж. Төлөвлөсөн чиглэлээр эргэхийн оронд гэнэт бий болсон ямар нэг биеттэй мөргөлдөхөөс зайлж байгаа мэт нөгөө тал руу эрс хөдөлж, энэ үед нисэх онгоцтой холбоо тасарсан байдаг аж. Удалгүй онгоцны түлш дуусах хугацаа өнгөрөв. Ингээд гурван цаг гаруй үргэлжилсэн эрэл хайгуул нислэгийн бүсэд хийгджээ. Новосёлово тосгоны бүсэд, нисэх буудлаас 65 орчим километрийн зайд онгоцны хэлтэрхийг олжээ. Удалгүй Гагарины өмсөж явсан хүрмийг ч олов. Ингээд 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ийнхүү ард түмний хайртай баатар нас барж, гашуудал зарлав.

    Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ. Харин 2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбар гарсан байдаг. Гэхдээ өдийг хүртэл Юрий Алексеевич Гагарины үхлийн жинхэнэ шалтгаан юу байв гэдэг асуулт тавигдсан хэвээрээ л байна. Гагариныг төрийн тэргүүнтэйгээ зөрчилтэй, үүний улмаас ослыг зориуд зохион байгуулсан, эсвэл Гагарин осолдсон гэдэг худлаа, түүнийг баривчлан нүүрэн дээр нь гоо сайхны мэс засал хийсний дараа хөдөөний нэгэн сэтгэцийн эмнэлэгт шилжүүсэн гэж яригдаж байлаа. Түүгээр ч үл барам Гагариныг сүйрлээ өөрөө зохион байгуулсан мэт мэдээлэл тараан дараа нь Оренбург мужийн нэгэн тосгонд нилээд олон жил амьдарч байгаад золгүй тохиолдлоор амиа алдсан гэсэн яриа ч олны дунд гарч байв.

    Цэргийн нисэгч Гагарин дэлхийн анхны сансрын нисэгч болсноосоо хойш долоон жилийн турш сөнөөгч нисэх онгоцыг жолоодоогүй байсан юм. Түүнийг үндэсний нөөц баялагтай адилтгаж анхааран халамжлаж байсан ч Гагарин “амьд хөшөө” болохоос татгалзаж байв. Тэрээр “Сансрын нислэг бас дахин нэг удаа хиймээр байна. Нислэг надад их таалагдсан” гэж тэрээр анхны сансрын нислэгийнхээ дараа хэвлэлийн бага хурал дээр хэлж байжээ. Гэвч Засгийн газар нь эрсдэлээс айж сансар руу түүнийг явуулахгүй нь тодорсноос хойш Гагарин нисэх хүчний салбарт буцахаар шийджээ. Сөнөөгч нисэх онгоцыг долоон жил жолоодоогүй Гагарин мэргэшлээ сэргээхийн тулд сургуулилж эхэлсэн байна.

    Юрий Гагарин, алдар хүндийн эзэн болсныхоо дараа сэтгэл санаа нь тогтворгүйтэж, архинд орсон байдаг. Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв. Жуковскийн нэрэмжит цэрэг агаарын инженерийн академид суралцаж байсан тул нислэгээ хэсэг хугацаагаар тасалдуулсны эцэст 1967 оны арванхоёрдугаар сарын эхээр “МиГ-17” онгоцоор бие даасан нислэг үйлдэв. Тэбээр хоёрдахь удаагийн хөөрөлтөөрөө буруу тооцоолсны улмаас газардсан бөгөөд энэ нь доод төвшний нисэгчийнхтэй адил үзүүлэлт байсан гэдэг. Энэ явдлын дараа хайртай баатраа осолд орж алдах нь хэмээн Засгийн газар эмээж эхэлсэн юм. Засгийн газрын бодсончлон тэрээр онгоцны ослоор амиа алдсан юм. Гагарин Союз-1 хөлөг онгоцны нисгэгч Владимир Комаровын орлон нисгэгч байлаа. Сарны хөтөлбөр боловсруулах зорилготой байсан энэхүү хөлгийн нисгэгчийн амь эрсэдсэнээр төгсгөл болсон юм. Гагарин сарны сансрын нислэг үйлдэхэд багагүй зүтгэл гаргаж байсны зэрэгцээ амь үрэгдэх хүртлээ сансрын хөлгийн гишүүн байжээ. Академийн дипломын ажлаа хамгаалсныхаа дараа тэрээр давхар удирдлагатай сургуулилтын МиГ-15 онгоцоор сургуулилтын нислэг хийж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-22-ны хооронд нийтдээ долоон цагийн 18 нислэг үйлдсэн байлаа. Бие даан нисэхэд хяналтын хоёр нислэг үлдээд байсан гэдэг.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.