“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлээ. Тодруулбал, онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд уг үзэсгэлэн нээгдлээ.
Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” үзэсгэлэн 5 сарын 23-24-ний өдрүүд “Сүхбаатарын талбай”-д болж байна.
“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнд саатан газар хөдлөлтийн аюул, хор уршиг, аврах ажиллагааны талаар сонирхоорой гэж ОБЕГ-аас уриаллаа.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Эрэн хайх, аврах баг Турк Улсыг зорилоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн Монголын аврах багийг “Баатарлаг үйлстэн”-ээр тодруулав