Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт” захад энэ сарын 22-ны байдлаар ноолуур кг нь 110-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүс нутгаар авч үзвэл:
- Баруун аймагт 110-135 мянган төгрөг,
- Зүүн аймагт 110-130 мянган төгрөг,
- Төвийн аймагт 110-135 мянган төгрөг
- Говийн аймгуудад 110 мянган төгрөгийн үнэтэй байгааг “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлж байна.
Харин ХАА-н түүхий эд, бараа, бүтээгдэхүүний биржид нийт 22.3 тэрбум төгрөгийн ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжжээ. Тодруулбал, 5 дугаар сарын 15-19-нд Хөдөө аж ахуйн биржээр нийт 5 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 71 хэлцлээр 44.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох:
- 293.1 тонн ноолуур,
- 43.9 тонн хонины ноос,
- 22.5 тонн хонины завод ноос,
- 52 тонн тэмээний ноос,
- 2140 тонн тосны ургамал тус тус арилжсан байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Италийн компаниуд Монголоос хялгасыг ялгаж ангилсан ноолуур худалдан авч байна
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай