Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагерийг хүлээн авч уулзав.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлах болсон нь харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал гэдэгт талууд санал нэгдэв.
Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, аялал жуулчлал, соёлын салбар, түүний дотор Гэгээн Ширээт Улсын архив, номын санд хадгалагдаж буй Монголын түүхэн баримт, соёлын өвийг хамтран судлах, эрдэм шинжилгээний бүтээл гаргах, тэдгээрийг хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх талаар санал солилцов.
Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагер нь 1992 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсад өндөр түвшинд анх удаа айлчилж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай