Энх тайвны төлөө гарамгай зүтгэснийг нь үнэлж, Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг НҮБ-ын медалиар шагнасан бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй алба хаагч байсан тухай НҮБ-ын UNMISS ажиллагааны газраас мэдээллээ.
Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд тэд Юнити мужид алба хааж байгаагаас гадна Бор хотод мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж байна.
Монголын энхийг сахиулагчид саяхан Бор хотод шилжин томилогдож үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байна.
Монгол Улсын Зэвсэгт Хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа билээ. Өнөөдрийн байдлаар, 20 мянга гаруй цэрэг энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 1000 орчим нь эмэгтэй энхийг сахиулагч байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо