Өнөөдөр АН-аас 4/11 мэдээллийн цагаа Төрийн ордноос хийлээ. Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар байлцсан бөгөөд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өглөө.
Э.Бат-Үүл "Путины Украйн руу хийсэн түрэмгийлэл бол ардчилал руу дайрч буй дайралт энэ утгаараа Монгол улсын ардчилал ч гэсэн энд хамрагдаж байгаа. Үүний нотолгоо гэвэл ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт сайд И.К.Азизов Монголын Ардчилсан нам руу яаж дайрсныг мэдэж байгаа. Энэ нь санамсаргүй хэрэг огт биш. Гэтэл харамсалтай нь Путины гар хөл болсон Х.Баттулга зэрэгцээд Ардчилсан нам руу дайрсан. АН руу дайрч буй үйлдлээ Х.Баттулга зогсоо. Одоо болно. Ард иргэдийг хүнсээр хангах тэр бизнесээ л сайн хий. Тэгэх юм бол энэ хүнд үед хэрэг болно. Хоёулаа одоо нийгмийг авч явж чадахгүй. Харин залуус болж чадна. Сая залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусынхаа өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо" хэмээсэн юм.
Түүнчлэн "Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад хандаж, боль гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. АН-ын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол автор нь Х.Баттулга өөрөө.
Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж, Оросын дагуул улс болох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш