Украины армийн батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын зүгээс нэмэлт 800 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ тус улсын ерөнхийлөгч Ж.Байден лхагва гарагт зарлав.
Ж.Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсаны дараа хийсэн мэдэгдэлдээ, ОХУ Украин улс руу довтолсноос хойш Украинд үзүүлэх АНУ-ын нийт тусламжийн хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн гэв.
АНУ-ын цэргийн тусламжид их бууны систем болон сум, хуягт тээвэрлэгч, өөрөө явагч эргийн хамгаалалтын хөлөг онгоц зэрэг зэвсэгүүд багтжээ.
Харин нэмэлтээр өгч буй энэ удаагийн тусламжид МИ-17 нисдэг тэрэг 11 ширхэг, 155 мм-ийн гаубиц буу 18 ширхэг, 40 мянган ширхэг сум, 200 ширхэг хуягт тээвэрлэгч, 300 ширхэг “Switchblade” нисгэгчгүй онгоц зэрэг тусламж багтсан байна.
Энэ нь АНУ Украинд гаубиц буу нийлүүлж буй анхны тохиолдол болж байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна