Олон нийтийн сүлжээнд өнөөдөр "Тавантолгой төмөр зам" ТӨХК-ийн хүний нөөцийн даргаар очсон эмэгтэй "ажлаасаа хоцорлоо" гээд ажилтнуудаа гарыг нь өргүүлж шийтгэдэг" гэсэн тайлбартай гэрэл зураг нийтлэгдсэн байна.
Тус зурагт нэгэн эмэгтэй ширээний ард суусан байх бөгөөд түүний цаана хоёр эмэгтэй гараа өргөн, шийтгүүлж байгаа бололтой зогсох ажээ. Тус зураг олон нийтийн цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан сэдэв болоод байна. Одоогоор "Тавантолгой төмөр зам" ТӨХК-иас албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Ташрамд мэдээлэхэд, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нүүрсний хэрэгт холбогдож, гадаад орон руу оргон зайлаад буй юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай