Цахим орчинд бага насны хүүхэд байшингийн 13 давхраас зүүгдсэн байдалтай байгаа зураг нийтлэгдсэн. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдийг болон 8-9 насны бусал хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Тодруулбал, өнөөдөр өдрийн 14:19 цагт Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Санни таун хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалгаж, хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай