“10-13 насны хоёр охиныг нэг эрэгтэй хулгайлахыг завдсан” гэх мэдээллийг энэ сарын 22-нд нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодрууллаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны 19 цаг 30 минутад “БЗД 4 хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай 13 настай 2 эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад та 2 дэлгүүрээс юм хулгайлсан байна гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв