Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.
Энэ үеэр АН-ын даргын зөвлөх Н.Амаржин "Хурлаар 504 ҮБХ-ны гишүүд томилогдох ёстой. Эдгээр гишүүн шинэ хүмүүс орж ирээсэй гэж найдаж байна. Сонгууль болоход 10 сар хүрэхгүй хугацаа үлдээд байдаг. ҮБХ-ны асуудлаа цэгцлэхгүй бол болохгүй болоод байна. Ямартай ч АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой.
Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дугарах цаг болсон.
Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна. Төгрөгийн ханшаас эхлээд олон шинэлэг бодлогыг дэвшүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа сөрөг хүчний ажлыг янз бүрээр хийж байгаа. Хийсээр ч байх болно. Сонгуулиар л иргэд дүнгээ тавих байх" хэмээв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв