Улаанбаатар хотод метро барихаар төлөвлөж байгааг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээллээ.
Тэрээр "Дүүжин тээвэр баръя гээд байгаа мөртлөө метрог өндөр зардалтай, алдагдалтай гээд байдаг. Метро бол нийтийн тээврийн дараагийн үе шат. Энэ чиглэлээр Хотын дарга бид хоёр ажиллаж байна. Хотын дарга хөрөнгө оруулалт, санхүүжилтийн схем загварыг хэрхэн хийхээ бэлдэж байна. Азид бол нэгдүгээрт Сөүлийн метро хоёрт Шанхай, гуравт Токиогийн метро ордог юм билээ. Сая Хятадад айлчлах үеэрээ энэ талаар ярилцлаад судалгаа хийх талаар ярьсан.
Миний хувьд БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байна. Өмнө нь ЖАЙКА-аас нэг ТЭЗҮ хийсэн ч одоо шаардлага хангахааргүй болсон. Иймд метро барих чиглэлээр эхлээд ТЭЗҮ-ээ хийлгээд хөрөнгө оруулалт олох бодлого баримтална. Мөн БНСУ-д мэргэжилтэн бэлтгэнэ. Энэ жилдээ багтаад хоёр хүнийг метро байгуулах чиглэлээр сургана. Бид ядаж мэргэжилтэнтэй болж байж метро байгуулах талаар ярих ёстой" гэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай